Владимир Путин АНУ-ын мэдээлэгч Эдвард Сноуденд ОХУ-ын иргэншил олгох зарлигт даваа гарагт гарын үсэг зурлаа.
АНУ-ын тагнуулын ажилтан асан 39 настай Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн явуулж байсан дотоод болон олон улсын асар их ажиллагааг илчилсэн нууц материалуудыг задруулсны дараа АНУ-д яллагдахаас мултрахын тулд 2013 оноос хойш ОХУ-д амьдарч байгаа юм.
2020 онд Сноуден тухайн үед жирэмсэн байсан эхнэрийнхээ хамт цар тахал, улмаар хил хаагдсан үед ирээдүйн хүүгээсээ холдохгүйн тулд ОХУ-ын иргэншил авах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тэр жилдээ ОХУ-аас түүнд байнгын оршин суух эрх олгосон нь ийнхүү ОХУ-ын иргэншилтэй болох замыг нээсэн гэж хэвлэлүүд тодорхойлж байна.
Сноуденд иргэншил олгох тухай В.Путин зарлиг гаргаснаар мэдээлэгчийг удахгүй Оросын армид татан оруулж, Украинд байлдах тухай улс орон даяар явуулж байгаа кампанит ажлын нэг хэсэг болох магадладтайг барууны хэвлэлүүд онцолж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN