Орос, Украины дайны нөхцөл байдлын улмаас тувачууд хүмүүнлэгийн виз олгохыг Монгол Улсаас хүсээд буй. Дайны ээдрээтэй цаг үед элэг нэгтнүүдээ гэх үү, хойд хөрштэй дипломат харилцаагаа хадгалж үлдэх үү гэдэг амаргүй шийдвэрийн өмнө Монгол Улс ирээд буй. Ээдрээтэй энэ цаг үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр цахим хуудсаараа дамжуулан тувачуудад туслахыг, алгаа тосон угтахыг уриалаад буй.
CNN телевизээр Ц.Элбэгдоржийг онцолж, “Монгол Улсын хуучин Ерөнхийлөгч Владимар Путиний бодлогыг шүүмжиллээ” гэсэн гарчигтайгаар нэвтрүүллээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж В.Путинд хандан “Ноён Ерөнхийлөгчөө энэ дайнаа зогсоо. Танд л энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний сэтгэл зүрх эмтрэх юм.
Та энэ дайныг эхлүүлснээс хойш Орос орон айдас хүйдэс, нулимсанд бүрэн автлаа. Таны дайчилгаа далай их гай зовлон дуудаж байна. Та энэ утга учиргүй аллага, сүйтгэлээ зогсоо” гэв.