Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.
Уг үүргийг хэрэгжүүлэхэд "Шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм. Тус хороо нь Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр шуудангийн аюулгүй байдлын стандарт болон холбогдох бусад стандарт, шаардлагуудыг хангасан 110 шуудангийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.
Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй зорчих зөвшөөрөл олгогдсон шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрсийг ЭНД дарж харна уу.
Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо