1960-аад оноос урлагийн карьераа эхлүүлсэн ОХУ-ын домогт дуучин Алла Пугачева ерөнхийлөгчийнхөө эсрэг дуугарлаа. Тэрээр, Украины дайн цэрэг хөвгүүдийг нь хөнөөж, ард иргэдийг нь доройтуулж буй талаар илэрхийлсэн байна.
Алдарт дуучны нөхөр Максим Галкин хэдийн Украины дайны эсрэг байр сууриа илэрхийлээд амжсан. Түүнийг ОХУ-ын хууль зүйн яамнаас “гадаадын тагнуул” гэж цоллоод байгаа юм.
Харин Алла Пугачева нөхрөө дэмжиж, инстаграм хаягаараа үзэл бодлоо хуваалцжээ. Тодруулбал, нөхрөө дайнд амь үрэгдэж буй олон цэрэг эрсийн төлөө дуугарсан, эх орныг нь үнэ цэнгүй болгож байгаа дайныг хурдан дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины эсрэг зөвхөн барууны гэлтгүй дотоодын олон нэр нөлөө бүхий хүмүүс, улс төрчид дуугарч эхлээд байгаа юм. Ийнхүү тэдний жагсаалтын хамгийн сүүлийн байранд домогт дуучин бичигдлээ. Тэрээр Украины дайныг “утгагүй” хэмээн тодотгосон байна.
Эх сурвалж: CNN