Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Италийн Наполи хотод болж буй соёлын өдрүүдэд монгол гэрийг дутуу барин, бусад эд зүйлсийг хайш яаш байрлуулсан гэх бичлэг цахим орчинд тархаад буй. Үнэхээр тийм арга хэмжээ болсон, монгол гэр, эд зүйлсийг хайхрамжгүй байрлуулсан эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
-Италийн Наполи хотод соёлын өдрүүд болж байгаа юу. Бичлэг дээрх зүйл үнэн үү?
-Наполи хотод тийм арга хэмжээ болж буй эсэх, бичлэг хэзээнийх вэ гэдгийг бид одоогоор хэлэх боломжгүй байна. Шууд тодорхой хариулах боломжгүй байгаа юм л даа. Учир нь энэ арга хэмжээг манай яам хариуцаагүй. Итали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулж байна.
-Тодруулсныхаа дараа тодорхой нэгдсэн мэдэлэл өгөх үү?
-Тэгнэ.