Хоёрдугаар сарын 24-нд Орос Украины дайн эхэлсний дараа Ромын пап лам Ватиканы он удаан жил дагаж ирсэн бодлогын дагуу аль нэг талыг баримтлаагүй байсан юм. Гэвч Франциск лам үүнийг өөрчилж, Украины дайнд Оросыг буруутай, түрэмгийлэгч хэмээн цоллосон билээ.
Үүнийг улам бататгаж, Пүрэв гарагт Ромын пап лам барууны орнуудын Украинд зэвсэг нийлүүлж байгаа үйлдлийг ёс суртахууны хувьд зөв гэж тодотголоо. Өөрөөр хэлбэл, барууны орнуудын үйлдлийг буруутгаагүй юм. Гэсэн хэдий ч Оростой харилцах харилцаагаа үргэлж эрхэмлэхийг санууллаа. Эс бөгөөс энх тайванд хүрэх гол зам хаагдана гэдгийг анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт айлчлахдаа нэмэлтээр 675 сая ам.долларын цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээр болсноо зарласан. Ингэснээр АНУ-ын Украинд үзүүлэх зэвсгийн тусламжийг түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: REUTERS