Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн шинэ дугаарт 24mall.mn -ийн захирал Н.Анхбаяр оролцлоо. Түүний ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Солонгос улсад сурч байхдаа бизнесийн санаагаа бодож олсон. Хүмүүс бараа захиалахдаа бусдыг гуйдаг байдлыг олж харсан. Ингээд энэ эрэлтдээ тулгуурлаад 24mall.mn-ээ эхлүүлсэн. Бид хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хялбараар захиалах боломж олгодог.
- 2020 оноос хойш “Ковид”-ын нөлөөгөөр онлайн худалдааны зах зээл Монголд төдийгүй дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Манай платформыг ашиглаад Монголчууд Герман, Солонгос зэрэг улсаас тухайн дэлгүүрийнх нь үнээр буюу хямдрал зарласан тохиолдолд хямдралтай үнээр нь бараа захиалах боломжтой юм.
- Инфлүүнсерүүд манай платформыг ашиглаад чаддаг, мэддэг зүйлсээ өөрийн сошиал хуудсаар дамжуулан зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн санал болгоод, зарсан зүйлээсээ ашиг олох боломжтой. Бусад тээвэрлэлт, гадаад мөнгөн гуйвуулга зэргийг манайх хариуцна.
- Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсад борлуулах боломж нээгдэж байна. Манай платформыг ашиглаад Солонгос, Германд Монгол бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тухайн улсын онлайн дэлгүүрийн стандарт, шаардлагыг нь хангасан бүтээгдэхүүн олон улсын зах зээлд борлуулах боломжтой.
- Фэйсбүүк, инстаграм ашиглан онлайн худалдаа эрхэлж, харилцагчтай болсон хувь хүмүүс олон бий. Тухайн хүмүүс сонирхсон бараагаа захиалаад ложистик тээвэр, гадаад гүйлгээ зэргийг өөрсдөө хийх шаардлагагүй. Манай системийг ашиглан хүссэн бараагаа аваад бусад харилцагчдадаа түгээж болно. “Ахуйн ажлууд”-аа бидэнд даатга. Манай системийг ашиглаад, хэн хэндээ ашигтай байя.
- Аливаа бүтээгдэхүүн зах зээлд хямд, чанартай байж өрсөлдөнө. Үнэ тогтоох хүчин зүйлсэд тээвэр, цаанаас худалдаж авч буй үнэ, тухайн барааны чанар, технологийн шийдлээс хамаарна. Онлайн бизнес эрхэлж байгаа бол гараар үзэх биш ямар нэгэн технологийн шийдэл ашигласнаар илүү хурдтай өснө.
- Аливаа байгууллагад хүний нөөц маш чухал. Банк байлаа гэхэд тухайн ажилтан нь сураад, өндөр цалинтай ажил сонгоод явчихдаг. Тиймээс ажилтны үнэлэмжийг өндөр байлгах чухал.
- Өнөөдөр техникийн салбарт мэдрэмжтэй хүмүүс илүү бүтээмжтэй байна. Өөр мэргэжилтэй байлаа ч сайн ажиллаж байна. Тэр хүний мотивац нь гол сонирхол нь болдог.
- Компанийн зардлаа хэмнэхийн тулд өөрөө хэд хэдэн ажлыг зэрэг хийх үе бий. Маркетингаа ч, IT-аа ч хийнэ. Гэхдээ бизнесээ авч явахдаа өөртөө цаг гаргаж сурах нь чухал гэдгийг ойлгосон.
ВИДЕОНООС НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭЭРЭЙ