УИХ-ын гишүүн Э.Батшугар түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааны талаар байх сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Түгжрэлийн асуудалд ямар нэгэн шийдэл тулгамдаж байна. Миний хувьд түгжрэлийг бууруулахын тулд авах богино хугацааны арга хэмжээг дэвшилтэт технологитой холбож байгаа. Бусад орны жишгийг харахад ч энэ замаар түгжрэлээ 12-20 хувь бууруулсан байгаа.
Юун түрүүн бид замын гэрлээ ухаалаг болгох ёстой. Замын хөдөлгөөний оргил цагт машинууд аль замаар хэрхэн зорчиж байгааг ухаалгаар мэдрээд, үүний дагуу замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Зөвхөн замын гэрэл гэхгүй явган зорчигчийн хаанаас хаа хүрч байгааг мэдрэх нь зөв. Энэ бүгдийг Big data-нд оруулж замын хөдөлгөөний гэрлээ яаж ажиллуулах шийдлээ гаргана гэсэн үг.
Түгжрэлийг бууруулахын тулд захиргааны арга хэмжээ авснаас дэвшилтэт технологи ашиглах нь илүү ухаалаг үйлдэл байх болно.
Мөн бид RFID системийн талаар ярилцаж байна. Энэ системээр Хонконг тэргүүтэй улсууд түгжрэлийн асуудлаа шийдэж байгаа. Хотын аль нэг бүсийн замын хөдөлгөөнд оролцоход тодорхой хэмжээний төлбөр төлдөг систем юм. Үүний үндсэн дээр Лондон хот 2000-2010 онд түгжрэлээ 40 хувь бууруулсан. Гэвч энэ нь хоцрогдсон шийдэл байхыг үгүйсгэхгүй.
Бидний хувьд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж, LRT төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв.