Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Охидод бэлгийн дарамт үзүүлдэг Монголын боксын холбооны ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очирыг ажлаас нь өчигдөр шөнө чөлөөлсөн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Ингэхдээ, "Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно" гэв.
Өрөг.мн сайтын сэтгүүлч Болороогийн бэлтгэсэн "Дарлагдсан охид ба боксын холбооны нууц" эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бид өчигдөр 20 цагаас хүргэсэн. Уг нэвтрүүлэгт Монголын боксын холбоонд бугшсан бэлгийн дарамтын асуудлыг хөндсөн юм.