“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам төрсөн нутагт нь боллоо. Мялаалгын үеэр Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-аас 200 сая төгрөг, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Ланд круйзер-300” маркийн автомашин, УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт 500 хонь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, улсын заан Ч.Батзориг нар барилгын компаниудтай хамтран долоон өрөө байр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая, Буянт сум 12 сая төгрөг бэлэглэн, аварга цолыг нь мялаалаа.
Мөн мялаалга наадмын үеэр энэ жил шинээр улсын заан болсон Б.Бат-Өлзийд 50, улсын начин Б.Сосорбарамд 20 сая, улсын мэргэн харваач Б.Мөнхзоригт 10 сая төгрөг бэлэглэв.