Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Опал” жүжгийн шторк цацагджээ. Энэхүү жүжгийг “Орфей” театр “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболдын найруулгаар хүргэхээр ажиллаж буй юм.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй. Мөн Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй юм. Тэдний хоршлыг аравдугаар сарын 1-нээс "Хүн театр"-т очиж, харах нь.
Та бүхэн жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой юм байна. Жүжгийн тасалбар 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулагдаж буй бөгөөд энд дарж аваарай.