Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын тулааны спорт сонирхогчид хоног тоолон хүлээсэн тулаанд Э.Цэндбаатар ялж, 600 сая төгрөг өвөртөллөө. Өнөөдрийн тулаанд Э.Цэндбаатар өөрийн төрөл болох мэргэжлийн боксоор З.Шинэчагтгыг ялсан юм.
Тулааны дараа тэрбээр “Монголд З.Шинэчагтга шиг залуу, над шиг сайн тамирчин дахиад олон төрөх болтугай. Монголынхоо бүх ард түмэнд хайртай шүү. Шинээ өөрийнхөө төрлөөр намайг тулаанд дуудвал энэ 600 сая төгрөгөө 1.2 тэрбум болгож аваарай. Чамд амжилт хүсье” гэлээ.
Эндээс харахад, тэд З.Шинэчагтгын үндсэн төрөл болох холимог тулаанаар дараагийн удаа өрсөлдөх нь бараг тодорхой болчихов уу гэж дүгнэж болохоор. Бид Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарыг холимог тулааны төрлөөр хүч сорихыг харж мэдэх нь.