Ёс суртахууны асуудал, тэр бүү хэл хэлсэн үгнээсээ болж дэлхийн алдартнууд аль нэг оронд нэвтрэх эрхээ хасуулах тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл энэ удаа Холливудын алдарт жүжигчин, “Музейд өнгөрүүлсэн шөнө” киногоор нь бидний сайн мэдэх Бэн Стиллер болон Шон Пенн нарыг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ. Тэдний хамт 20-иод хүн энэ хязгаарлалтад түр хугацаанд ороод байна.
Хоёр жүжигчний хувьд дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Түүнчлэн аль аль нь Украины нийслэл Киевт очиж бодит нөхцөл байдалтай танилцсан юм.
Жүжигчин Бэн Стиллер НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын элч. Тэрбээр Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах үеэрээ “Та бол миний баатар” гэж хэлсэн бичлэг нь цахим сүлжээгээр цацагдсан билээ. Харин жүжигчин Шон Пенн ОХУ-ын эсрэг Украины армид нэгдэх талаар бодож үзсэнээ хэлж байсан юм.
Ийнхүү хоёр жүжигчин ОХУ-ын “эх орондоо нэвтрүүлэхийг хориглосон” 1073 хүний жагсаалтад багтжээ. Энэ жагсаалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс нар мөн байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC