Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн. Энэ үеэр сэтгүүлч С.Будрагчаагийн хувийн амьдралын талаар зохисгүй үгс хэлжээ.
Үүнтэй холбоотой БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан түүнд хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хүнийг угсаа гарвалаар ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.