Энэ оны есдүгээр сарын нэгний өдөр сэтгүүлч С.Будрагчаагийн биед халдсан асуудалтай холбоотойгоор МСНЭ өчигдөр мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг хайх, хүлээн авах, цуглуулах, боловсруулах, нийтлэх ажиллагааг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэмээн үздэг.
Сэтгүүлчийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, зогсоох, хяналт тогтоох, мэдээлэл олох боломжийг хаах, олсон мэдээллийг хууль бусаар хурааж авах, устгах, биед нь халдах хүч хэрэглэх, нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох буюу хаах зэрэг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй" хэмээн мэдэгджээ.