Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Илэрсэн халдварын 49 нь нийслэлд, 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт батлагдаад буй 61 тохиолдлоос 42 нь Өмнөговь, зургаа нь Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд Төв, Архангай, Дархан-Уул, Дорнод аймагт ч мөн КОВИД-19-ийн шинэ халдварууд батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,644-т хүрэв. Одоогоор нийт тохиолдлын 538,869 буюу 55% нь нийслэлд бүртгэгдсэн юм.