“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 11-нд Хүй долоон худагт болно.
Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй оролцогч хамрагдаж ирсэн юм.
Энэ удаагийн марафон Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон талт үйл ажиллагаа өрнөх болно.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, ерөнхий Ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорац хамтран ажиллаж байна.
Тэмцээнд оролцогчдыг Спортын төв ордны 305 тоотод бүртгэж байна.
Нас, ангилал: Өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Тэмцээний зай төрөл:
• 14 хүртэлх насны охид, хөвгүүд – 3км
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 3 км
• 15-17 хүртэлх насны охид, хөвгүүд – 5км
• 50-59 насны эрэгтэй, эмэгтэй – 3км
• 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй – 3 км
• Насанд хүрэгчид – 5км, 10км, 21км.