НҮБ-ын хүний эрхийн дээд комиссараас сүүлд гаргасан тайланд БНХАУ голдуу Исламын шашинт Уйгуруудын эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг тусгасан байна. Энэ нь “терроризмын эсрэг хуулийн тогтолцоо”-ноос үүдэлтэй гэжээ.
45 хуудастай энэхүү тайланд Бээжинд хандан “эрх чөлөөнд нь халдсан гэмгүй иргэдийг даруй сулла” хэмээгээд ар гэрийнхэнтэй нь холбож, дотоодын аюулгүй байдлын хууль дүрмийг сайтар дагахыг анхааруулсан байна. Учир нь энэхүү тайлан дөрвөн жилийн өмнө сая гаруй Уйгур иргэнийг бөөнөөр нь хорьж байсан талаар дуулиант мэдээлэл гарсны дараа гарч байгаа албан ёсны бичиг баримт гэдгээрээ олны анхаарал татаж байгаа юм. Хятадын талаас шинэ тайланг ор үндэсгүй гэж үзсэн.
Хятадын баруун хэсэгт орших энэхүү газар нутагт Уйгурчуудын эсрэг хүний эрхийн зөрчлөөс гадна Исламын шашинтнуудын салан тусгаарлах хөдөлгөөн идэвхтэй явагдсан.
АНУ-ын Засгийн газар тэргүүтэй Их Британи, Канад, Франц улсууд БНХАУ-ыг Уйгурын эсрэг геноцид үйлдсэн гэж буруутгасаар байна.
Эх сурвалж: ALJAZEERA