БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал ирэх сарын 16-нд болох гэж байна. Хурлаар Ши Жиньпиний бүрэн эрхийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ хуралд 2300 төлөөлөгч оролцож, ирэх таван жилийн удирдлагуудаа сонгоно.
2018 онд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар Ерөнхийлөгчийг нэг удаа, таван жилийн хугацаатай сонгодог байхаар үндсэн хуульдаа тусгасан. Харин өмнө нь нэг удаа таван жилийн хугацаатай, хоёр удаа бүрэн эрх хэрэгжүүлэх боломжтой байсан юм. Одоогийн хуулиар өдгөө 69 настай Ши Жиньпин энэ жил гурав дахь удаагаа сонгогдох боломжтой болж байна.
Түүнийг дахин сонгогдох нь эргэлзээгүй талаар гаднын хэвлэлүүд онцлон бичиж байна. Ялангуяа, олон улсын хүнд хэцүү энэ цаг үед гадаад бодлогодоо улам анхаарч, илүү Хятад төвтэй дэлхийг бий болгохоор зорьж байна гэж Лондонгийн их сургуулийн судлаач Ройтерс агентлагт мэдээлжээ. Түүнчлэн “БНХАУ-д эрх баригч нам бүгдийг хяналтдаа байлгаж, нам нь харин тэргүүнээ дагадаг системийг бэхжүүлнэ” гэдгийг ч мөн онцолсон байна.
Эх сурвалж: ALJAZEERA