Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн нутгаар өнөөдөр шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Пүрэв гарагт Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Есдүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 4-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, есдүгээр сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.