Сэлэнгэ аймгийн хорих ангиас 2022 оны наймдугаар сарын 29-нд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал, Өчигдөр буюу 08 дугаар сарын 29-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар нээлттэй, хаалттай ангиас хоригдол Б оргосон. Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 4 жил, 9 сар, 7 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн байсан. Хоригдол Б ногооны хэсэгт ажиллаж байсан бөгөөд түүнийг олж баривчилсны дараа оргосон шалтгаан нөхцөлийг тогтоох юм.
Тухайн этгээдийг харсан үзсэн хүн цагдаагийн байгууллагын 102, 89345555 дугаарт хандахыг зөвлөж байна.
Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд ач холбогдолтой гэж үзсэн мэдээллийг журмын дагуу үнэлж авахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: ЦЕГ