Эрдэнэбулганы Оюу охин 2018 онд нугасны хавдраар оношлогдож, тэр жилдээ Хятад улсад мэс засалд оржээ. Хагалгаанаас хойш биеийн байдал сайжирч байсан боловч энэ оны эхээр дахин шинжилгээ өгөхөд хавдар дахин тархаж, тархи руу орсон байна гэсэн онош гарчээ.
Тэд олон орон руу эмнэлгийн дүгнэлтээ явуулж, тэр дундаас Турк улсыг сонгон очсон ба бүх төрлийн шинжилгээнд (MRI) орж оношоо баталгаажуулаад байна. Улмаар, мэс засал хийхээр эхний эдийн шинжилгээг өнгөрсөн сарын 28-нд авчээ.
Цаашид эдийг шинжилж, хими эмчилгээ, ухаалаг тариа, туяа эмчилгээ, хагалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна. Эмчилгээ 9-12 сар үргэлжилж, 150,000 доллар буюу 470 орчим сая төгрөг шаардлагатай болоод байгаа аж.
Иймээс элэг нэгт Монголчуудаа хандивын аянд нэгдэж, бяцхан охиныг эрүүл саруул болгох үйлсэд сэтгэлийн дэм өргөхийг хичээнгүйлэн хүслээ.
Хандив хүлээн авах данс:
Данс эзэмшигч Э.Номин /ээж/ 5037203333 – Хаан банк
Данс эзэмшигч: Т.Эрдэнэбулган /аав/ 5037259933 – Хаан банк
Хүндэтгэсэн: Охин Э.Оюу, Аав Т.Эрдэнэбулган, Ээж: Э.Номин