Бангладеш улс Украины дайны нөлөө болон түлшний үнэ өссөнтэй холбогдуулан төрийн албаны ажил, банкуудын цагийн хуваарийг нэг цагаар багасгахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн, сургуулиудыг долоо хоногт нэг өдөр нэмж амраах шийдвэрт хүрсэн байна. Энэ шийдвэр нь Лхагва гарагаас хэрэгжиж эхэлжээ.
Тухайлбал, төрийн алба болон банкны ажилтнууд өдөрт найман цаг ажилладаг байсныг долоон цаг болгож байна. Харин хувийн салбарынхан цагийн хуваариа өөрсдөө шийдэх эрхтэй талаар эрх баригчид мэдэгджээ.
Бангладеш улсад Украины дайны улмаас эрчим хүч, хүнсний тасалдаж, улмаар үнэ өсөөд байна. Сүүлийн долоо хоногт тус улс хомсдоод буй гадаад валютын нөөцийнхөө эсрэг дарамтаа бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Учир нь, Бангладешийн гадаад валютийн нөөц 40 тэрбум доллар болж буураад байна.
Түүнчлэн, өнгөрсөн сард л гэхэд шатахууны үнэ 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Тус улсын засгийн газраас тусгай зохицуулалтын дагуу ОХУ-аас хямд шатахуун импортлох тал дээр анхааран ажиллаж байгаагаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: AL JAZEERA