Дулааны аргаар боловсруулах махыг экспортод гаргах боломж бүрдсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр “Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр хугацаагаар зогсоосон. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагууд холбогдох газруудад шалгалт хийж дууслаа.
Энэ шалгалтаар:
Махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5720 тонн мах
7 ААН-ийн 3817 тонн адууны мах, нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргахаар боллоо. Эрүүл ахуйн шаардлага хангаж байна гэж үзсэн. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9537 тонн махыг экспорт гаргах боломж бүрдээд байна” гэлээ.
Засгийн газар цаашид махны экспортод хориг тавихгүй байх чиглэл барих юм байна.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.