Зүүн Энэтхэгт байрладаг дээд сургуульд багшилдаг эмэгтэй "Инстаграм" хуудсандаа бикини буюу дотуур хувцастай зургаа оруулснаас болж, ажлаа орхиход хүрсэн талаараа ярьжээ.
31 настай багш эмэгтэй өөрийн цахим хуудсандаа усны хувцастай зураг оруулснаар их сургуулийн удирдлагууд нь түүнийг доромжилж, "ёс суртахууны доголдол" хэмээн анхааруулга өгсөн нь шударга бус явдал боллоо хэмээн тэрээр хэлсэн байна.
Тухайн багш эмэгтэй энэ асуудлаараа цагдаад гомдол гаргаж, их сургуулийг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж буруутгажээ. Энэ зургаас нь болж сургуулийнх нь удирдлагууд түүнийг байцаасан төдийгүй, байцаалтын бүрэлдэхүүний дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.
2020 оны сүүлчээр Энэтхэгчүүдийн 55 хувь нь ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалтад өртдөг бөгөөд үүний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгааг "Indiatoday"-ээс гаргажээ.
Эх сурвалж: BBC