БНХАУ-ын кино театруудад гарч байгаа “Minions:The Rise of Gru” киноны төгсгөлийн хэсгийг өөрчилснийг цахим сүлжээний хэрэглэгчид онцолж байна. Энэ нь Хятадын засаг захиргаанаас Холливудын кинонд өөрчлөлт хийж байгаа анхны тохиолдол биш юм.
БНХАУ-ын Вэйбо платформ дээр үзэгчдийн оруулсан скрийншот болон кинотой холбоотой зургийг харахад гол дүрийн баатрууд шоронд ороод 20 жилийн ял эдэлсэн болгож өөрчилсөн байна. Түүнчлэн, тэднийг “сайн” талаас нь илүү өөрчлөхийг зорьсон гэж хэвлэлүүд таамаглаж байна. Учир нь, киноны гол дүр Gru гурван охиныхоо сайн аав байгаагаар төгсдөг юм байна.
Эсрэгээрээ жинхэнэ кинон дээр гол дүрийн нэг нь "хуурамчаар үхээд", хамтдаа явж байгаагаар төгсдөг. Ингэж том өөрчлөлт хийх болсон нь БНХАУ-ын “Гурван хүүхдийн бодлого”-той хамааралтай гэж хэвлэлүүд мөн онцолж байна.
Өнгөрсөн жил л гэхэд алдарт найруулагч Д.Финчерын 1999 онд бүтээсэн “Зодооны клуб” киноны төгсгөл өөр байсныг Хятадын кино сонирхогчид анзаарсан байна. Тухайлбал, киноны гол дүр яг үнэндээ өөртэйгөө оюун санааны хувьд "тулалдаж" байсныг Хятадад гаргахдаа гол дүрийг нь цагдаа нар гэмт хэрэгтэн хэмээн баривчилж, тэсрэх бөмбөг дэлбэрэхээс өмнө урьдчилан зогсоож буйгаар харуулсан юм.
Энэ мэтчилэн “барууны” хэт чөлөөт, гэмт хэргийг цензургүй гаргасан кинонуудыг Хятадад эсрэгээр өөрчлөх явдал ихэссээр байна.
Эх сурвалж: CNN