Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу хэрхэн гарахыг олон нийт хүлээж байна. Албан ёсны хариуг танилцуулаагүй байхад зарим бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Мөн шинжилгээний хариу яагаад удав, хариу нь үнэхээр цуварч ирдэг үү гэх асуудал ч яригдаж байна.
Тэгвэл өнөөдөр /2022.08.22/ 15 цагаас Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос мэдээлэл өгч, Допингийн шинжилгээний хариуг танилцуулахаар болжээ.
Бид хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан үзүүлэх болно.