Төрөхдөө эрэгтэй байсан ч хүйсээ солиулан трансжендер болсон эмэгтэйг Японы шүүхээс өөрийнхөө хүүхдийг хууль ёсоор асран хамгаалах эрхгүй гэж үзжээ. Тэрээр хүйсээ солиулахаасаа өмнө хоёр охинтой болсон байна.
Тэрээр дөрвөн жилийн өмнө хүйсээ солиулсан. Хүүхдүүдийн төрсөн эх нь хуулийн дагуу охидынхоо эх гэж явж байгаа ч “эцэг, эх” гэсэн тодорхойлолтод багтахыг л тэрээр хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Японы хуульд түүний эцэг, эх байх эрхийг хөндсөн ямар ч агуулга байхгүйг тэрээр хэвлэлийнхэнд хэлсэн байна. Улмаар дараагийн шатны шүүхээс түүнийг эрэгтэй байхад төрсөн хүүхдийнх нь “эцэг, эх” хэвээр үлдээж, хүйсээ солиулсных нь дараа гарсан хүүхдийг харин хууль ёсоор асран хамгаалах эрхгүй болгосон байна.
Японд ЛГБТК+ иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалтаас авхуулаад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авахад, мөн ажлын байран дээр ч асар их тэгш бус байдлын хохирогч болдгийг “Human Rights Watch” тодорхойлсон. Түүнчлэн Япон улс нь Их-7-ийн орнуудаас ижил хүйсийн гэрлэлтийг хуульчлаагүй цорын ганц орон юм.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN