Олон улсад аливаа алдартай цуврал бүтээлүүд дээр гардагтай яг ижил орчинтой кафе, хоолны газрууд нээгддэг болоод удаж байна. Тэгвэл Японд “Stranger Things” цувралыг санагдуулам кафе нээгдсэн нь олон мянган хүний сонирхлыг татаж байна.
Энэхүү кафед 1980-аад оны ретро дуунууд эгшиглэж, голдуу түргэн хоолоор үйлчлэх юм байна. Түүнчлэн, хоолоо хүртэл кинонд гардаг шиг элдэв янзаар чимэглэсэн нь олны анхаарлыг татаж байна. Шинэ кафе Токиогийн алдарт Шибуяа дүүрэгт байрлаж байгаа бөгөөд яг л кинон дээр гардаг шиг орчин үйлчлүүлэгчдээ угтаж байна.
“Stranger Things” цувралын дөрөвдүгээр бүлэг Netflix-ээр цацагдсанаас хойш үзэлтээрээ Японд эхний 10-т орж байсан. Харин дэлхий даяар нэг тэрбум давсан “Netflix-ийн хоёр дахь бүтээл болсон юм.
Энэ төрлийн бизнес нь зөвхөн кинонд дурлагсад гэлтгүй жуулчдыг татдагаараа ашиг орлого өндөр байдаг талаар CNN агентлаг онцолсон байна.
Эх сурвалж: CNN