Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна.
Дарханы замын тендертэй холбогдуулж ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж байна гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан АТГ-аас тодруулахад, тодорхой мэдээлэд өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэх боломжтой зүйлсийг эргэн мэдээлэх болно гэлээ.
Улаанбаатар- Дархан чиглэлийн 204 километр замын бүтээн байгуулалт ирэх оны аравдугаар сард дуусна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдээд буй. Уг нь, энэ чиглэлд тавьж эхэлсэн хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий зам төлөвлөгөө ёсоор хоёр жилийн өмнө ашиглалтад орох ёстой байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс шалтгаалан замын ажил удаашраад байгаа юм.