Жюү жицү: Олимпын өлгий нутгаас ДАШТ-ий амжилтаа буухиалав
Жүдо бөхийн Азийн цомын нээлттэй тэмцээн энэ сарын 13-14-нд Казахстаны Актау хотод боллоо. Зургаан орны 200-гаад тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголын гурван жүдоч барилдан, гурвуулаа медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д зодоглосон Баттогтохын Мөнхбаяр алтан медаль хүртэж, Казахстаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. 21 настай тэрбээр эзэн орны гурван бөхийг ялж, шигшээд шалгарсан. Улмаар аваргын төлөө мөн Казахстаны бөхийг ялж, түрүүлэв.
Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэрэндуламын Энхчимэг, -78 кг-д Батбаярын Эрдэнэт-Од нар хүрэл медаль хүртлээ.