Өнгөрсөн хавраас “Ковид-19”-ийн Омикрон хувилбарын дэгдэлт БНХАУ-ын томоохон хотууд болох Шанхай, Бээжинд эрчимтэй тархсан. Улмаар, БНХАУ “Ковид”-ыг тэглэх бодлого баримталж, хөл хорионы чанга дэглэм тогтоосон юм.
Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн Шанхай хотын цэцэрлэг, сургуулиудыг хэвийн ажиллуулахаар болжээ. Ингэхдээ цар тахлын дэглэмийг чанд баримталж, багш, сурагчдаас өдөр бүр шинжилгээ авах юм байна.
Шанхай хотын сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилд танхимаар бүрэн хичээллэхийн тулд багш, сурагчдад одооноос зөвлөмж хүргүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах уриалга гаргаж, ирэх сарын 1-нийг хүртэл дархлаагаа дамжихийг зөвлөж байгаа юм байна.
Шанхай хотод цар тахлын тохиолдлын тоо багасч байгаа хэдий ч есдүгээр сарыг дуустал иргэдээс тогтмол шинжилгээ авах юм байна. БНХАУ-ын “Ковидыг тэглэх бодлого”-оос үүдэж, тус улсын зарим иргэд байсан газартаа гацаж, гэртээ харих боломжгүйн улмаас гудамжинд хоног төөрүүлэх явдал багагүй байсан юм. Гэсэн хэдий ч Ковид-19-ийн эсрэг энэ бодлого үр дүнгээ харуулсан гэж гадны хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: Аl Jazeera