БНСУ-д сүүлийн 100 жилд тохиогоогүй үерийн гамшиг болж, “Parasite” кинонд гардаг шиг подволын байранд амьдардаг байсан дөрвөн иргэн үерээс болж нас барсан байна. Тиймээс ийм төрлийн байруудыг ашиглалтаас гаргахаар болжээ.
2020 оны байдлаар Сөүл хотын 200 мянган байрны таван хувийг подволын буюу зоорийн давхрын байр эзэлдэг гэсэн тооцоо бий. Академийн шагналт “Parasite” кино БНСУ-ын нийгмийн давхаргын ялгааг сайн харуулсан гэж үздэг бөгөөд энэ шийдвэрийг гаргахад шууд бусаар нөлөөлсөн байж магадгүй гэж олон нийт үзжээ.
Ази тивийн дөрөв дэх том эдийн засагтай БНСУ-д тэгш бус байдал, орлогын ялгааны асуудал ихээр хөндөгддөг. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгаа сүүлийн гурван жилд улам ихэссэн байна.
Одоогийн байдлаар, есөн хүн нас барж, долоон хүн алга болж, дөрөн мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Гамшгийн хариу арга хэмжээний хурлын үеэр ерөнхийлөгч Юн Сук Ёл үерийн гамшгаас болж амт үрэгдсэн, хохирсон иргэдээс уучлал хүсээд, яаралтай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: THE INDEPENDENT