Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Наймдугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Нарны нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т, Ө-46°58’48.0”, У-93°22’12.0”/ 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 02:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.