Номхон далайн өмнөд хэсэгт орших Шинэ Зеланд улс өнгөрсөн хоёрдугаар сараас хилийн хатуу дэглэмээ зөөлрүүлж эхэлсэн.
Шинэ Зеланд улс олон улсын жуулчдад хилээ бүрэн нээж, Ковид-19 тахлын үеэр нэвтрүүлсэн хилийн хамгийн хатуу дэглэмээ бүрэн цуцалж буйгаа мэдэгдлээ.
Тус улс хоёрдугаар сард Шинэ Зеландын иргэдэд тавьсан хязгаарлалтыг цуцалснаар хилээ сэргээж эхэлсэн бол тавдугаар сард АНУ, Канад, Их Британи зэрэг 50 гаруй орны жуулчдыг нэвтрүүлж эхэлсэн юм. Хилийн хоригийн эцсийн хязгаарлалт ням гарагийн шөнө дунд визгүй улс орнуудын жуулчид, олон улсын оюутнууд, аялалын хөлөг онгоцуудыг тус улсад нэвтрэхийг зөвшөөрснөөр дуусгавар болжээ.
Тус улсыг зорих ихэнх жуулчид Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэж, ирснийхээ дараа хоёр шинжилгээ өгөх шаардлагатай боловч хорио цээрийн дэглэмд хамрагдан тусгаарлагдах шаардлагагүй болж буй юм.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн "Хоёрдугаар сараас хойш бид дэлхийн бусад улс орнуудтай зэрэгцэн ард иргэдээ аюулгүй байлгаж, дэлхий нийтийг хамарсан тахал өвчнийг удирдаж байгаа учир үе шаттай бөгөөд болгоомжтойгоор үйл явцыг хэрэгжүүлэх болно" гэж хэлж байв.
Арванхоёрдугаар сард өндөр халдвартай Омикрон хувилбар тусс улсад зөөвөрлөгдөн ирснээр хилийн хатуу хяналт ихээхэн маргаантай болох хүртэл Шинэ Зеланд тахлын үеэр ихэвчлэн цар тахлын халдваргүй байж чадсан билээ.
Эх сурвалж: Aljazeera