Шри-Ланкийн парламентын гишүүд шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулахаар болсон бөгөөд тус улсын экс удирдагч нь улс орноо орхин дүрвэж, огцорч буйгаа мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар түр удирдагчаар ажиллаж байгаа Ерөнхий сайд Ранил Викрмесингхэ энэ албан тушаалд эрх баригч намаас нэр дэвшсэн бөгөөд гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Готабая Ражапакса огцорсны дараа эсэргүүцэгчид түүнийг бас огцрохыг шаардах болсон.
Парламентаас хэн сонгогдсон нь 2024 оны арваннэгдүгээр сард дуусах Ерөнхийлөгч Ражапаксагийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах бүрэн эрхтэй болох юм.
Тус улсад олон улсын валютын сан (ОУВС)-тай гацсан хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд тогтвортой засгийн газар хэрэгтэй байна. Улсаа бараг хорин жил удирдсан Ерөнхийлөгч Ражапаксагийн засаг захиргаа болон гэр бүлийг иргэд өнөөгийн хямралд буруутгаж байгаа аж.
Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт иргэд засгийн газрын барилгуудыг эзлэн авч, улс төрийн удирдагчдыг, тэр дундаа ноён Викрмесингхэг огцрохыг шаардсаны дараа Мальдив руу зугтсан юм. Дараа нь ноён Ражапакса Сингапур руу нисч, пүрэв гаригийн орой албан ёсоор огцорч буйгаа хилийн чанадаас мэдэгджээ.
Лхагва гарагт болох ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад нийт 225 парламентын гишүүн санал өгөх эрхтэй. Өрсөлдөгч нь саналын талаас илүү хувийг авсан шууд ялах аж.
Эх сурвалж: BBC News