Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
"Орегон-2022" хөнгөнатлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай улсын тамирчин Баярцогтын МӨНХЗАЯА 2:46:09 амжилтаар 30 -аар барианд орлоо.
Энэ зайд Этиофийн Г. Гебресласе 2:18:11 амжилтаар алт, Кенийн Ж. Корир 2:18:20 гүйж мөнгө, Израилийн Л.Салпетер 2:20:18 -аар хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-ын гурван тамирчин ( С.Холл-5, И.Бэйтс -7, К. Д'Амато -8) эхний наймд гүйж, хөгжөөн дэмжигчдээ баясгав.
Манай тамирчин Б.Мөнхзаяа гараанаас гараад эхний хэдэн км-т толгой хэсэгт явсан ч хуучин бэртэл нь сэдэрч, хэмнэлээ алдаж эхэлсэн байна. Гэвч тэсвэр, тэвчээр, эрсдэл гарган бүтэн гүйж, ийнхүү бариандаа орлоо.