Улсын наадмын үеэр 23 хүүхэд мориноос унаж нас баржээ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газар болон ГБХЗХГ-аас тодрууллаа. ЦЕГ-аас мэдээлснээр, он гарсаар 23 хүүхэд мориноос унаж нас баржээ.
Энэ нь зөвхөн уралдааны үеэрх тоо биш бөгөөд хонинд явж байгаад мориноос унаж бэртсэн зэрэг нийт ослын тоо юм байна. Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Улсын наадмын гурван өдөрт хүүхдийн амь нас эрсдээгүй. Гэхдээ 12 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан" гэлээ.
Он гарсаар нийт 19 хүүхэд мориноос унаж, 12 хүүхэд бэртэж, гурван хүүхэд уралдааны үеэр нас барсан байна. Тодруулбал:
Зургаадугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон уулын тахилганы үеэр 8 настай хүүхэд нас барсан. Энэ сарын 6-ны өдөр Завхан аймгийн Баянтүмэн сумын наадмын үеэр 1 хүүхэд мориндоо дарагдаж нас барсан Энэ сарын 7-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын баяр наадмын үеэр 1 хүүхэд мориноос унаж нас барсан гэж мэдээллээ.