НИЙСЛЭЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР 580 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАНА
Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Ганбат “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус албанаас замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр 580 албан хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон алсын сийрэгжүүлэлт буюу бусад замуудад ажиллана.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зогсоолын тоо хязгаартай, цөөхөн байгаа учраас иргэд нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж уриалж байна.
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХААХ ЗАМЫН ТУХАЙ
Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд замын хойно буюу Гандийн гудамж, мөн урд буюу Нийслэлийн өргөн чөлөөг 11,12-ны өдрүүдэд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээврийн үйлчилгээ явна. Тухайн хязгаарлалтын бүсэд оршин суух Хан-Уул дүүргийн 15,18 дугаар хорооны иргэд хорооны засаг даргаас албажуулж, тэмдэг дарсан зөвшөөрлийг иргэний үнэмлэх, хорооны засаг даргын тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг бол түрээсийн гэрээ гэсэн энэ гурван бичиг баримтын аль нэгийг зөвшөөрлийн хамт үзүүлж хөдөлгөөнд оролцоно” гэлээ.
БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
“Баяр наадмын өдрүүдэд 12 байршилд наадамчдын авто машины зогсоол бэлдсэн. Нийт 6540 тээврийн хэрэгсэл 12 байршилд зогсооно. Үүнээс зургаан байршилд зөвшөөрөл бүхий автомашин зогсоно. Үлдсэн зургаан байршилд наадамчид зогсоно.
Нийтийн тээврийн зохицуулалтын хувьд наадмын зургаан чиглэлд богино эргэлтийн 56 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Үндсэн 742 чиглэлийн автобус болон 383 такси наадамчдад үйлчлэхээр зохион байгууллаа” гэв.
Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.
Такси үйлчилгээний зогсоолууд:
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
- Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.
Наадмын эхний хоёр өдөр Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОГИНО ЭРГЭЛТИЙН ЧИГЛЭЛҮҮД:
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ЯВАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛҮҮД: