Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Япон улсад өчигдрийг хүртэл наршсаны улмаас 71 хүн нас баржээ. Учир нь сүүлийн 150 жил тохиогоогүй их халуун үргэлжилж буй юм. Өнөөдрийн байдлаар Японы зургаан муж 40 хэмээс дээш халуунтай байна.
Харин зөвхөн Токио хотод халуунаас үүдэн 41 хүн нас барсан бол, өдөрт 200 гаруй хүн халуунд цохиулж эмнэлгийн тусламж авч байна.
Токиогийн гал түймрийн алба халууны харвалтын эсрэг сайтар арга хэмжээ авахыг уриалж, биеийн усаа сайтар нөхөхийг анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK