Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж байна. "Хөтөлийн цемент шохой" ТӨҮК-иас цементийг 15 мянган төгрөг болгон нийлүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус компанийн дарга Л.Наранбаатар "Хөтөлийн цемент шохой" ТӨҮК нь 39 жилийн настай. Гурван үйлдвэр хэвийн ажиллаад явж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас нийлүүлэлтээ ихэсгэж байна гэсэн үг. Үнийн өсөлт айл өрхөд нэлээн дарамт болж байна. Ууттай цемент 25 мянган төгрөгт хүрсэн байна. Нэг тонн цемент 500 мянган төгрөг болчихоод байна. Энэ бол өрхийн эдийн засагт дарамт болж байгаа юм.
Манай үйлдвэрийн хувьд өчигдөр түүхэн дээд амжилтаа эвдэж, 3695 тонн цемент үйлдвэрлэсэн. Гурван терм хэвийн ажиллаж байна. Бид уут цементыг 15 мянган төгрөг болгон гэрээт газрууддаа нийлүүлж эхэллээ. Өөр үнээр зарахгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийнх нь үнээр зарж эхэлж байна гэсэн үг.
Гурван сая шуудай захиалаад авчихсан. Нөөцийн хувьд бэлэн байдалтай байна. Хоногт 20 мянган шуудай цемент оруулж ирнэ. Шуудайны нөөцөө он дуустал бүрдүүлчихэн. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутагт цементээ үндсэн үнээр нь нийлүүлнэ. Энэ чиглэлд нэг шуудай цемент 14 мянган төгрөгөөр зарагдана. Үйлдвэрээс ойрхон бүс нутагт байгаа учраас ийнхүү хямд үнээр худалдаалж, үнээ хатуу тогтоож байна" гэлээ.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.