Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Шатахууны үнэ 300-600 төгрөгрөөр нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу ирэх долоо хоногоос 300 төгрөгөөр нэмэгдэнэ. Долоодугаар сарын 10-наас хойш АИ92 шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.
Ийнхүү гурван удаагийн давтамжаар шатахууны үнэ нэмэгдэхээр болжээ.
Энэ талаар албаны мэргэжилтэн "Дэлхийн зах зээлийн үнэ 1285 доллар болсон учраас өөр арга байхгүй. Үүнийг Дагаад бусад төрлүүд ч нэмэгдэнэ. Шатахууны салбарт ч гэсэн ард түмэн ажилладаг тул та бүхэн ойлгох хэрэгтэй шүү. Хэн ч алдагдалтай ажиллаж чадахгүй. Үнэ нэмүүлэхгүй гэвэл хомсдол үүснэ" гэсэн тайлбарыг өгч байна.