Хандивын данс: 5000604358
Хүнд өвчний улмаас хоёр бөөр нь ажиллаагаагүй болсон Б.Батчимэг бүсгүйд бөөр шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй гэсэн хариуг эмч нар өгчээ. Түүний хувьд Хас банкинд 13 жил тасралтгүй ажилласан, салбартаа сайн банкир, эдийн засагч юм. Б.Батчимэг сүүлийн найман жил хүнд өвчинтэйгөө тэмцэж байна.
БНХАУ, БНСУ-д хагалгаа, эмчилгээ гээд өөрийн зүгээс чадах бүхнээ хийсэн ч улам хүндэрсээр хоёр бөөр нь бүрэн ажиллагаагүй болж, эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр найдваргүй болсон гэдгийг ар гэр, найз нөхөд нь хэллээ. Тэрбээр 4-р бүлгийн ховор цустай учир донор олдохгүй байсан хэдий ч түүний үеэл ах донор болох боломжтой гэдгийг эмч нар онцолжээ. Иймд яаралтай Турк улсад эрхтэн шилжүүлэх хагалгаанд орохоор болоод байна.
Б.Батчимэг бүсгүй хоёр охинтой. Хань, гэр бүлдээ эрүүл саруул болоод эргэж ирэхийг маш их хүсэж буй тул сайхан сэтгэлт ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүслээ.