Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулнаас Сяньбигийн үеийн цуврал бунхант булшнуудаас урьд өмнө олдож байгаагүй ховор нандин эд өлгийн зүйлс олдсон. Энэхүү малтлага судалгааг "Улаанбаатар их сургуулийн багш, доктор Т.Идэрхангай удирдан явуулсан юм. Тэгвэл орон нутгийн удирдлагууд доктор Т.Идэрхангай болон судалгааны баг хамт олныг урамшуулах, цаашид хамтран ажиллах шийдвэр гаргажээ.
Үүнд;
- Т.Идэрхангай багштай судалгааны багийг 2023 онд аймгийн хэмжээнд иж бүрэн соёлын өвийн судалгааг зохион байгуулах
- Олдвор олдсон Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах
- Археологийн судалгааны ажлыг 2023 оны хавар гурван сарын хугацаатай зохион байгуулж олдворуудыг илрүүлэх, шаардлагатай хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэх
- Цаашид уг газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, стратеги төлөвлөгөөг боловсруулах,
- Т.Идэрхангай багшид шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг болгон i5 нөтбүүк болон 5 сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн мэдээлэл технологийн алба