Афганистаны зүүн хэсэгт болсон үхлийн аюултай газар хөдлөлтөд нэрвэгдсэн олон мянган хүн цэвэр ус, хоол хүнсний хомсдолд орж, өвчин тусах эрсдэлтэй байна гэж НҮБ-аас мэдэгдлээ. Тус бүс нутагт холерын дэгдэлт гарч магадгүй талаар Афганистаны эрүүл мэндийн яамны ажилтан мэдэгдсэн юм.
Лхагва гаригт болсон газар хөдлөлтөөр 1000 гаруй хүн амиа алдаж, 2000 хүн шархдаж, 10 000 байшин сүйдсэн бөгөөд үүний дараа НҮБ-ын хүмүүнлэгийн алба (OCHA) холер өвчний дэгдэлт онцгой бөгөөд ноцтой түгшүүр төрүүлж байгааг анхааруулсан байна.
Афганистаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заман хэлэхдээ "Ард түмэн хоол хүнс, цэвэр усны хэрэгцээ ихтэй байна" гээд албаны хүмүүс одоогоор эм тариагаа зохицуулж байсан ч орон гэргүй болсон хүмүүсийг эмчлэх нь хэцүү байх болно гэж нэмж хэлэв.
"Бид олон улсын хамтын нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагуудыг хоол хүнс, эм тариагаар туслахыг хүсэж байна. Амьд үлдсэн хүмүүс амьдрахад тохиромжтой орон байр, хоргодох байргүйгээс өвчин тусах магадлалтай" гэж тэр нэмж хэлжээ.
Энэ гамшиг нь өнгөрсөн жил тус улсын хяналтыг гартаа авснаасаа хойш гадаадсулсуудын засгийн газруудаас зайлсхийсэн талибан удирдагчдын хувьд томоохон сорилт болж байна.
Олон мянган афганчуудад туслах нь Афганистаны засгийн газрын байгууллага, банкуудад хориг арга хэмжээ авч, шууд тусламжаа зогсоож, газар хөдлөлт болохоос өмнө хүмүүнлэгийн хямралд хүргэж байсан орнуудын хувьд ч мөн бас сорилт болж буй.
Ямартаа ч НҮБ болон бусад хэд хэдэн улс гамшигт нэрвэгдсэн бүс нутагт яаралтай тусламж үзүүлээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дахин тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Афганистаны Талибаны засаг захиргаа хориг арга хэмжээгээ цуцалж, барууны санхүүгийн байгууллагуудад хадгалагдаж байсан төв банкны олон тэрбум ам.долларын хөрөнгийн битүүмжлэлээ цуцлахыг уриалав.
Кабул хотод дайнд нэрвэгдэгсдийг эмчлэхэд илүү дассан эмнэлгүүд газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулж тасаг нээсэн ч ихэнх хүмүүсийн ихэнх нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад үлджээ.
Эх сурвалж: CNN News