Өмнөд Солонгос улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас Сармагчны цэцэг өвчний вирусын сэжигтэй эхний хоёр тохиолдол тус улсад бүртгэгдсэн гэж мэдэгдлээ. Оношилгооны шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд шинжилгээ дууссаны дараа эрүүл мэндийн байгууллагууд албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.
Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нэг нь ням гарагаас хойш шинж тэмдэг илэрсэн гадаадын иргэн бөгөөд даваа гарагт тус улсад орж ирсэн байна. Одоогоор Сөүлээс зүүн өмнөд зүгт 300 км-ийн зайд орших Пусан хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин орж ирсэн хоёр хүний нэг болох Солонгос иргэн мягмар гарагт гадаадаас ирсэн бөгөөд вирусын шинж тэмдэг илэрсэн тул Инчон хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters, Arirang.co.kr