Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өчигдөр орой нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа “Миний хүү алга болчихлоо. Хар өнгийн машинд суулгаад явсан байна” гэж бичсэн нь олон нийтийн анхааралд өртсөн. Тэгвэл, тухайн иргэний мэдээлэл худал байсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ талаар албаныхан “Хүүхэд алга болсон гэж худал дуудлага өгсөн байсан. Тухайн эмэгтэйг зөрчлийн хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгосон. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.