Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний нөхцөл байдлын тухай мэдээлэл хийлээ.
“2020 оны судалгаагаар нийслэлд нийт 25 байршилд ус зайлуулах шугам сүлжээ хийх шаардлагатай гэдэг тооцоо судалгаа гарсан. Үүнээс хойш 11 байршилд шинээр ус зайлуулах шугам сүлжээ хийсэн. Төвийн шугамтай холбосон. Өнөөдрийн байдлаар, 14 байршилд тогтсон усыг соруулах үйл ажиллагаа нийслэлээс явуулдаг.
Улаанбаатарт 461 км урттай ус зайлуулах шугам шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 209 км урт ус зайлуулах шугам байна. 2040 он хүртэл шаардлагатай байгаа 461 км ус зайлуулах шугам тавьж дуусгана гэсэн зорилт тавин ажиллаж байна” гэж албаныхан мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.