Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3,910 төгрөг болсон байна. Харин 3,440 төгрөг байсан дизель түлш 3,740 төгрөг болж өсжээ. Шалтгаан нь манай улс үйлдвэрлэгч биш, импортлогч орон учир дэлхийн зах зээлийн жишгээр ийнхүү нэмэгдэж байгааг импортлогч компаниудын зүгээс мэдээлж байна.
АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй байна. Энэ нь Засгийн газраас Гаалийн онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой хэмээн мэдээллээ.
Шатахууны үнэ өссөн тул удахгүй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж иргэд болгоомжилж байна.