Энэтхэгийн кинонууд АНУ, Их Британи, Малайз зэрэг Өмнөд Азийн томоохон хүн амтай орнуудаас гадна Африк, Ойрхи Дорнодын зарим хэсэгт алдартай. Харин Тайландын Болливудтай харилцах харилцаа нь ихэвчлэн Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэнт наран шарлагын газруудыг тайзаа болгон ашиглахаар хязгаарлагддаг байсан гэдэг.
Одоо дэлхийн хэмжээнд кино урлаг COVID-19-ээс өмнөх орлогоо эргүүлэн авахыг хичээж байгаа энэ үед Тайланд улс 2.3 тэрбум долларын өртөгтэй Энэтхэгийн кино урлагийн шинэ зах зээл рүү тэлэх хүсэл эрмэлзлийн ирээдүйтэй түнш болон хувирч буй аж. Шинээр үүсэн хөгжиж байгаа цахим платформ нь Тайландын үзэгчдэд Энэтхэгийн киног үзэхэд хялбар болгож байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хоёр орны жүжигчид, кино найруулагчдын хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж байгаа нь урьд өмнө хэзээ ч байгаагүй явдал аж.
Болливуудын бүтээл “Гангубай Катиавади” кино Тайландын Netflix-ийн хамгийн их үзэлттэй 10 киноны жагсаалтад таван долоо хоног бичигджээ. Тайландын үзэгчдийн хамгийн их үзсэн шилдэг 10 киноны жагсаалтад Энэтхэгийн өөр нэг кино болох RRR багтжээ.
Бангкокын алдартай продюсер Култеп Нарула "Бид Тайландад энэтхэг кинонууд ийм хариу үйлдэл үзүүлэхийг хэзээ ч харж байгаагүй. Болливуудын кино ийм амжилттай байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал” гэжээ.
Тайландад Энэтхэгийн телевизийн шоунууд сүүлийн жилүүдэд мөн алдартай болж, Naagin хэмээх цуврал ихэд алдаршиж, шүтэн бишрэгчидтэй хүртэл болжээ. Тус шоуны гол дүрийн жүжигчин Аржун Бижлани 2018 оны гуравдугаар сард нэгэн телевизийн урилгаар тус улсад аялан тоглолт хийсэн гэнэ. Тус цувралын жүжигчдийг Бангкокийн цэнгэлдэх хүрээлэнд угтан авч, сүйх тэргэнд суулгаж, шүтэн бишрэгчид нь тэдний нэрийг дуудан хашхирч байсан нь хэн бүхний хүлээлтээс давсан зүйл байсан ажээ.
"Энэ бол хангалттай судлагдаагүй Энэтхэг контентын зах зээл" гэж продюсер Култеп Нарула хэлжээ. Болливуудын бүтээлүүдэд хязгааргүй боломжууд бий. Бидний олж харсан зүйл бол мөсөн уулын зөвхөн орой" гэдгийг ч тэр мөн онцолжээ.
Эх сурвалж: Aljazeera